Байгаль орчны сайдын 1996 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тушаалын хавсралт
УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ЧОНЫН ТООГ ЗОХИЦУУЛАХ, ЗЭРЛЭГШСЭН НОХОЙ УСТГАХАД МӨРДӨХ ЖУРАМ
Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь туурайтан ан амьтдын өсөж үржих нөхцөлийг хангах, чонын тоо толгойг зохицуулах агналт явуулах, зэрлэгшсэн нохой устгахад энэхүү журмыг мөрдөнө.
1. Чоно авлах зэрлэгшсэн нохой устгах ажлыг тухайн газрын хамгаалалтын захиргаа зохион байгуулж, хяналт тавина. 2. Байгаль хамгаалагчдаас хариуцсан нутаг дэвсгэртээ гаргасан чоно.нохойн судалгааг үндэслэн хамгаалалтын захиргаа нэгдсэн дүгнэлт хийж,холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулж БОЯ-нд оруулж,агнах чоно нохойн тоог тогтоолгоно. 3. Хамгаалалтын захиргаанд чоно авлах.зэрлэгшсэн нохой устгах ажлыг тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд багтдаг сум, орон нутгийн удирдлагатай хамтран зохион байгуулж нутгийн иргэдийг татан оролцуулна. 4. Чоно авлах,зэрлэгшсэн нохой устгах ажлыг. 11-12, 1-2 сард нэг удаа 15-20 хоногийн хугацаатай бэлтрэг суйлах ажлыг хавар 4, 5 дугаар саруудад 14 хоногийн хугацаатайгаар зохион байгуулна. 5. Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад чоно авлах, зэрлэгшсэн нохой устгах ажлыг гүйцэтгэхдээ Анчдын нийгэмлэгийн гишүүн бөгөөд тухайн газрын чоно, нохойн байршил, амьдралын онцлогийг сайн мэдэх туршлагатай анчдаар ганцаарчилсан агналт хийлгэх, тэдний оролцоотой бригад зохион байгуулах аль тохиромжтой хэлбэрийг сонгож гэрээ байгуулж ажиллана. 6. Чоно авлах, зэрлэгшсэн нохой устгах ажлыг тухайн хамгаалагдсан нутгийн байгалийн онцлог байдлаас шалтгаалан агнах арга, техник хэрэгслэлээ сонгон авна. 7. Дархан газрын хамгаалалтын захиргаанаас чоно авлах, зэрлэгшсэн нохой устгахад оролцож буй анчид хүмүүст холбогдох хууль тогтоомж болон техникийн аюулгүй байдлын зааварчилгыг албан ёсоор өгсөн байна. 8. Чоно авлах, зэрлэгшсэн нохой устгахад оролцож байгаа анчдад хамгаалалтын захиргаанаас агналтад нь шаардагдах техник хэрэгслээр хангахаас гадна анчид өөрийн сумаа хэрэглэсэн тохиолдолд үнийг нормативаар бодож олгоно. 9. Тухайн хамгаалагдсан нутаг дэвсгэрт агналт явуулах зөвшөөрлийг энэ журмын 2.5.6.7.8-д нөхцөлийг хангасан тохиолдолд Дархан газар, байгалийн аялал жуулчлалын улсын албанаас олгоно. 10. Чоно авлах, зэрлэгшсэн нохой устгах явцад арьс үсийг нь ашиглах боломжгүйгээр гэмтээсэн тохиолдолд зохих акт тогтоосны үндсэн дээр анчинд урамшил олгоно. 11. Тусгай хамгаалалттай газар нутгаас агнасан чонын арьс, мах, яс бусад түүхий эд, нохойн арьсыг хамгаалалтын захиргаанд тушаана. 12. Тусгай хамгаалалттай газрын захиргаад авласан ангийн арьс, үс мах, яр болон бусад дагалдах бүтээгдэхүүнийг зохих стандартад нийцүүлэн боловсруулан зах зээлийн тухайн үеийн ханшаар борлуулна. 13. Анчинд агнасан чонын толгой бүрийг 3000 хүртэл суйлсан бэлтрэг бүрийг 1000 төгрөг, устгасан; нохой бүрд 15000 төгрөгөөр тус тус бодож урамшил олгоно. 14. Тусгай хамгаалалттай газрын захиргаа жилийн эцсээр чоно авлалт, зэрлэгшсэн нохой устгасан ажлын дүнг гаргаж, идэвхтэЙ оролцсон хүмүүсийг 15000 хүртэл төгрөгөөр урамшуулж болно. 15. Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт зохион байгуулсан чоно авлалт, зэрлэгшсэн нохой устгасан ажлын тайланг тухай бүр нь яаманд ирүүлнэ. 16. Чоно авлах, зэрлэгшсэн нохой устгах тухай энэхүү журмыг зөрчиж, хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр хамгаалагдсан нутаг дэвсгэрээс чоно авлаж,нохой алсан
иргэдийг Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 43-р зүйлийн 3-ын 1.3.5 дугаар заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ