Хууль, эрх зүй

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ЯВУУЛАХ ЖУРАМ

Байгаль орчны сайдын 1996 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн  36 дугаар тушаалын хавсралт 
 
УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ЯВУУЛАХ ЖУРАМ 
 
Нэг. Нийтлэг үндэслэл, зорилго 
 
1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт (цаашид ТХГН гэнэ) явуулах судалгаа, шинжилгээний ажлыг ТХГН-ийн тухай хууль, хамгаалалтын горим дэглэмд нийцүүлэн зохион байгуулах, зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино. 2. ТХГН-ийн байгалийн төлөв байдал, иж бүрдлийн хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг танин мэдэх, хөгжлийн горимыг нь тогтоох, байгалийн баялгийн үнэлгээ өгч, тэдгээрийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх судалгаа шинжилгээний ажил явуулахад энэ журмыг мөрдлөг болгоно. 3. Иргэн, гадаад, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний байгууллага ТХГН-ийн тухай хуулийн 41 зүйлийн l-p заалтын дагуу ТХГН-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр тухайн газрыг хариуцсан хамгаалалтын захиргаа болон аймаг, сумын Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж судалгаа шинжилгээний ажлыг явуулна. 4.  ТХГН-т судалгаа, шинжилгээний ажил явуулах иргэн, байгууллага зохих хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд судалгаа, шинжилгээний ажил нь тухайн ТХГН-ийн хамгаалалтын нийтлэг горим, хамгаалалтын бүсүүдийн дэглэмд нийцсэн байна  5. ТХГН-т судалгаа, шинжилгээний ажил явуулахад төлөх хөлсийг холбогдох журмын дагуу yг ажлын зорилго, чиглэл, онцлог, гарах үр дүн, судалгаа явуулах иргэн, байгуулагын өмчийн хэлбэрийг харгалзан ялгавартай тогтоож, гэрээнд тусгаж мөрдөнө. 
 
Хоёр. Судалгаа шинжилгээний ажил явуулахад оролцогч талуудын хүлээх үүрэг 
 
ТХГН-т судалгаа шинжилгээний ажил явуулахад оролцогч талууд дараах үүрэг, эрхтэй байна. 
 
А. Дархан газар, байгалийн аялал жуулчлалын улсын албаны (цаашид ДГБАЖУА гэнэ) хүлээх үүрэг, эрх: 1. ТХГН-т явуулах судалгаа шинжилгээний ажлыг зохих хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулж, нэгдсэн хяналт тавьж үр дүнг хүлээж авах; 2. Дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газарт судалгаа шинжилгээний ажил явуулах иргэн, байгууллагад зөвшөөрөл олгох, тухайн ТХГН-ийн хамгаалалтын захиргаанаас судалгаа шинжилгээний ажил явуулах байгууллага иргэнтэй байгуулсан гэрээг хянаж батлах; 3. ТХГН-т явуулсан судалгаа шинжилгээний ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулж мэдээллийн нэгдсэн санд оруулах; 4. ТХГН-т явуулах судалгаа шинжилгээний ажлын үндсэн чиглэлийг тогтоож судалгааны ажлын ач холбогдол үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх; 5. Хууль тогтоомж зөрчсөн гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй иргэн байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай тохиолдолд судалгааг зогсоох. 
 
Б. Хамгаалалтын захиргааны хүлээх үүрэг, эрх 1. Хариуцсан нутаг дэвсгэрт хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэгч иргэн, байгууллагын гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, эрдэм шинжилгээний ажлын мэдээ баримтыг хүлээн авч, мэдээллийн нэгдсэн санд оруулах; 2. Судалгаа шинжилгээний ажил явуулах иргэн, байгууллагад ТХГН-ийн тухай хууль, хамгаалалтын нийтлэг горим болон холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчилах; 
3. Зөвшөөрөгдсөн бүсэд судалгаа шинжилгээний ажиглалтын цэг, хоноглох байр барих ажлыг зохион байгуулах; 4. Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй хэлбэрээр зохих журмын дагуу судалгаа, шинжилгээний ажлын дээж, сорьц авах, зүсэлт хийх зөвшөөрлийг олгох 5. Хээрийн судалгааны ажилд шаардлагатай тохиолдолд өөрийн ажилтан, байгаль хамгаалагчийг оролцуулах 
 
В. Судалгаа шинжилгээний ажил явуулах иргэн, байгууллагын хүлээх үүрэг, эрх: 
1. Судалгаа,шинжилгээний ажил явуулахдаа түүнд оролцох хүмүүсийн тоо, нэр хаяг, албан тушаал, өөрөө явагч хэрэгслэлийн тоо, улсын дугаар зэргийг тухайн хамгаалалтын захиргаанд урьдчилан мэдээлэх; 2. Судалгаа, шинжилгээний ажил явуулах иргэн, байгууллага холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг нарийн судалсан байх; 3. ТХГН-т судалгаа, шинжилгээний ажлыг явуулахдаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй судалгааны apra, техник хэрэгсэл сонгох; 4. Судалгаа, шинжилгээний ажил явуулах гэрээг чандлан биелүүлж, зөвшөөрөгдсөн нутагт, тогтоосон хугацаанд, батлагдсан зам чиглэлийн дагуу судалгааг явуулах; 5. Судалгаа, шинжилгээний ажлын тайлан, холбогдох мэдээ баримтыг ДГБАЖУА, хамгаалалтын захиргаанд актаар хүлээлгэн өгөх; 6. Судалгаа явуулах явцад байгаль орчинд хохирол учруулсан бол түүнийг нөхөн сэргээх арга хэмжээ авч, тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөх; 7. Судалгаа шинжилгээний ажлын зориулалтаар хоноглох, отоглох, түр буудаллах газрын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг хангах, гал түймрийн аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, байрлаж байсан газар нутгаа байгаль хамгаалагчид хүлээлгэн өгөх; 8. ТХГН-т судалгаа явуулах гадаадын болон олон улсын хээрийн судалгааны ангийн бүрэлдэхүүнд орчуулагчийг оруулсан байх. 9. Хээрийн судалгааны явцад бусад иргэн, байгууллагын зүгээс хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд шаардлага тавьж зогсоох, хамгаалалтын захиргаа болон байгаль хамгаалагчид цаг алдалгүй мэдээлж байх; 10. Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх явцад тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа, орон нутгийн төр захиргааны байгууллага, иргэдээс судалгааны холбогдолтой мэдээ, материал авах болон бусад шаардлагатай туслалцаа дэмжлэг авах; 11. Өөрийн судалгаа шинжилгээний ажлын зорилго, онцлог, гарах үр дүнг олон түмэнд сурталчлах. 
 
Гурав. Судалгаа шинжилгээний ажил явуулахад олгох зөвшөөрөл 
 
1. ТХГН-т судалгаа, шинжилгээний ажил явуулах хүсэлтэй иргэн, байгууллага Дархан газар, байгалийн аялал жуулчлалын улсын албанд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд: a. ТХГН-т судалгаа, шинжилгээний ажил явуулах тухай хүсэлт бүхий албан бичиг буюу өргөдөл; b. судалгаа, шинжилгээний ажлын хөтөлбөр, эрх бүхий байгууллагаар батлагдсан судалгааны ажлын удирдамж; c. судалгаа шинжилгээний ажлын талаархи хамгаалалтын захиргааны санал; d. TXГH-ийн хамгаалалтын захиргаа, аймаг, сумын Засаг даргын тамгын газартай байгуулах гэрээний төсөл. 2. ДГБАЖУА нь дээрх материалыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан үзээд зөвшөөрөл өгөх эсэх тухай шийдвэрийг гаргана. Зөвшөөрөөгүй тохиолдолд шалтгаан, үндэслэлийг тодорхой гаргаж өгнө. 3. Судалгаа, шинжилгээний ажлын зөвшөөрлийн хугацаа сунгах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд тухайн хамгаалалтын захиргаа болон аймаг, сумын Засаг даргын саналыг үндэслэн ДГБАЖУА шийдвэрлэнэ. 
4. Монгол улсын хилийн болон хил орчмын нутагт оршдог ТХГН-т судалгаа, шинжилгээний ажил явуулахад улсын хил хамгаалах байгууллагаас хилийн бүсэнд ажиллах зөвшөөрөл авсан байна. 5. Байгалийн нөөц болон дурсгалт газруудад судалгаа, шинжилгээний ажил явуулахдаа тухайн аймаг, сумын Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж ажиллана. 
Дөрөв. Хориглох үйл ажиллагаа 
1. ТХГН-т судалгаа, шинжилгээний ажил явуулахад дараах үйл ажиллагааг хориглоно. Үүнд: a. ТХГН-ийн тухай хууль, хамгаалалтын нийтлэг болон онцлог горимоор хориглосон, газрын төлөв байдал, хөрс, yc, агаар, ургамал, амьтны аймагт сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах; b. судалгаа, шинжилгээний ажил явуулах иргэн, байгууллага тухайн хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээнд заагдаагүй нутагт судалгаа хийх; c. зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, нутагшуулах, мод огтлох, ургамал түүх, тарих, газар yxax, сорьц дээж авах; d. зохих зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, химийн бодис авч явах, хэрэглэх; e. хог хаягдал, бохир усыг ил задгай хаяж хөрс, yc, агаар бохирдуулах. 
Тав. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 
1. ТХГН-т судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэгч иргэн, байгууллага гэрээний заалт болон ТХГН-ийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд дор дурдсан хариуцлага хүлээнэ. a. ТХГН-ийн газрын төрх байдал, хөрс, yc, ургамал, амьтны аймагт хохирол учруулсан бол хохирлыг зохих журмын дагуу нөхөн төлүүлэх; b. ТХГН-т судалгаа,  шинжилгээний ажил явуулах эрхийг түр зогсоох; c. холбогдох бусад хууль тогтоомжоор тогтоосон захиргааны хариуцлага хүлээлгэх. 2. ТХГН-т судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэгч нь байгаль орчинд ноцтой хохирол учруулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 
 
 
---оОо---