Хууль, эрх зүй

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОРЧНЫ БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЖ АЖИЛЛУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Байгаль орчны сайдын 1998 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн  112 дугаар тушаалын хавсралт 
 
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОРЧНЫ БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЖ АЖИЛЛУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ 
 
Нэг. Нийтлэг үндэслэл 1. Tycraй хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн зөвлөл (цаашид "орчны бүсийн зөвлөл" гэх)-ийг байгуулж ажиллуулах болон орчны бүсийн санг байгуулах, зарцуулах, тайлагнахтай холбогдсон асуудлыг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө. 
 
Хоёр. Орчны бүсийн зөвлөл байгуулах 1. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн зөвлөл байгуулах болон уг зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх саналаа холбогдох сум, дүүргийн Засаг даргатай хамтран боловсруулж, орчны бүсийн хилийн зааг тогтоогдсоноос хойш 3 сарын дотор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдэд оруулна. 2. Орчны бүсийн зөвлөлийг аль болох газар нутаг нь тусгай хамгаалалттай газар нутагт болон түүний орчны бүсэд хамрагдсан сум, дүүрэг бүрт байгуулах чиглэлийг баримтална. 3. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд сум, дүүргийн газар нутгаас хамрагдсан байдал, хэмжээнээс шалтгаалан зарим тохиолдолд хил залгаа 2 ба түүнээс дээш тооны сумын болон дүүргийн дунд орчны бүсийн нэг зөвлөлийг байгуулж болно. Гэхдээ 2 өөр аймгийн хил залгаа сумдын дунд орчны бүсийн 1 зөвлөлийг байгуулж болохгүй. 4. Хил залгаа 2 ба түүнээс дээш тооны сумын болон дүүргийн дунд орчны бүсийн I зөвлөл байгуулахдаа дараах шалгуурыг харгалзана: a. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд тухайн сум дүүргийн газар нутгаас хамрагдсан хэсэг нь 50 мянган га-гаас ихгүй байх; b. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд тухайн сум, дүүргийн харьяат иргэд харьцангуй сийрэг суурьшсан байх; c. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд тухайн сум, дүүргээс хангагдсан газар нутгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөхцөл нь ижил төстэй буюу харилцан шүтэлцээтэй байх; d. Хил залгаа 2 ба түүнээс дээш тооны сум болон дүүргийн дунд орчны бүсийн 1 зөвлөл байгуулахыг тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд оршин суугч иргэдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байх. 5. Тусгай хамгаалалттай газар нутагт болон түүний орчны бүсэд хамрагдсан сум, дүүрэг бүрт байгуулах орчны бүсийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгохдоо тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлана. 6. Хил залгаа 2 ба түүнээс дээш тооны сумын болон дүүргийн дунд байгуулах орчны бүсийн зөвлөл нь сондгой тооны гишүүдтэй байх бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй байна. a. сум, дүүрэг бүрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2 төлөөлөгч; b. сум, дүүрэг бүрийн иргэдээс 3 төлөөлөгч; c. Хамгаалалтын захиргаанаас 2 төлөөлөгч. 7. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь орчны бүсийн зөвлөл байгуулах болон түүний бүрэлдэхүүний талаарх тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас сум, дүүргийн Засаг даргатай хамтран оруулсан саналыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хуралдаанаараа хэлэлцэж батлана. Ийнхүү хэлэлцэж батлахын өмнө дараах ажлыг зохион байгуулсан байна. Үүнд: a. сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс орчны бүсийн зөвлөлд оруулах төлөөлөгчдийн нэрийг тодруулах; b. орчны бүсийн зөвлөлд нутгийн иргэдээс оруулах төлөөлөгчдийг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж сонгуулах, энэ тухай хэлэлцэж шийдвэрлэсэн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлийг авах: c. орчны бүсэд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан ёсны бүртгэлтэй төрийн бус байгууллага, түүний салбар ажилладаг бол түүний төлөөлөгчийг орчны бүсийн зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах асуудлыг шийдвэрлэх; 
d. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, нутгийн иргэдээс болон төрийн бус байгууллагаас орчны бүсийн зөвлөлд оруулах төлөөлөгчдийн товч биеийн байцаалтыг бүрдүүлэх. 8. Орчны бүсийн зөвлөлд нутгийн иргэдээс оруулах төлөөлөгчийг тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд хамрагдсан баг, хорооны Засаг дарга орон нутагтаа байнга оршин суудаг, нэр хүнд бүхий 5-аас доошгүй иргэний нэрийг дэвшүүлж иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн санал хураах замаар хамгийн олон санал авсан 3 хүнийг сонгоно. 9. Тусгай хамгаалалтгай газар нутгийн орчны бүсэд нэг сумын хэд хэдэн багийн болон нэг дүүргийн хэд хэдэн хороо хамрагдсан тохиолдолд орчны бүсийн зөвлөлд оруулах төлөөлөгчийг баг, хороо тус бүрээс ижил тооны иргэдийн нэрийг дэвшүүлж, багууд болон хороодын иргэдийн Нийтийн Хурлын хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэн санал хураах замаар хамгийн олон санал авсан 3 хүнийг сонгоно. Хэрэв багууд болон хороодын иргэдийн Нийтийн Хурал нь хамтарч хуралдах бололцоогүй бол тухайн баг, хороодын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд хамрагдсан байдал, үзүүлэх нөлөөлөл, иргэдийн сууршил зэргийг харгалзан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэс орчны бүсийн зөвлөлд оруулах төлөөлөгчдийн тоог баг, хороо бүрээр тогтоож өгнө. 10. Хил залгаа 2 ба түүнээс дээш тооны сумын болон дүүргийн дунд орчны бүсийн нэг зөвлөлийг байгуулах тохиолдолд уг зөвлөлийг байгуулах болон түүний бүрэлдэхүүний талаарх саналыг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас холбогдох сум, дүүргүүдийн Засаг дарга нартай хамтран сум, дүүрэг бүрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд оруулж зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ. Орчны бүсийн зөвлөлийг байгуулах талаар хил залгаа 2 ба түүнээс дээш тооны сумд болон дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хамтарсан шийдвэр гаргаж болно. 11. Орчны бүсийн зөвлөлийн ажиллах хугацаа 4 жил байх бөгөөд уг зөвлөлииг 1 удаа улируулан ажиллуулж болно. Орчны бүсийн зөвлөлийг улируулан ажиллуулах эсэхийг тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны саналыг харгалзан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ. 12. Орчны бүсийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс орон тоо гарсан тохиолдолд бүрэлдэхүүний төлөөллийг алдагдуулахгүйгээр нөхөн сонгуулах замаар бүрдүүлнэ. 13. Нэг сумын газар нутаг хэд хэдэн тусгай хамгаалалттай газар нутаг болон тэдгээрийн орчны бүсэд хамрагдсан тохиолдолд тэдгээрийн дунд орчны бүсийн нэг зөвлөлийг байгуулж болно. 
 
Гурав. Орчны бүсийн зөвлөлийн ажиллах журам 1. Орчны бүсийн зөвлөл нь тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ дараах журмаар ажиллана. Үүнд: a) тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд хууль тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавихдаа:  хууль тогтоомжийн хэрэгжилтэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулсан үзлэг шалгалт зохион байгуулна;  илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, таслан зогсоох талаар санал боловсруулж шийдвэрлүүлнэ;  тавигдсан торгууль, нөхөн төлбөрийг барагдуулах талаар шаардлага тавих, энэ талаар болон хуулийн байгууллагад шилжүүлсэн асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх талаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг дарга, түүний Тамгын газар, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, түүнчлэн холбогдох хууль хяналтын байгууллагад санал оруулна;  Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр зохиож байгаа ажлын талаар байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын сонсгол, мэдээллийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгнө. b) орчны бүсэд газар, байгалийн бусад баялаг ашиглахтай холбогдсон асуудлаар санал, зөвлөмж, төсөл, орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулахдаа:  байгалийн нөөц баялаг, тэдгээрийн ашиглалтын талаар мэдээ, мэдээлэл цуглуулж, нэгтгэн дүгнэлт гаргана; 
 байгалийн нөөц баялгийг зохистой, тогтвортой ашиглах, орчны бүсийг хөгжүүлэх, нутгийн иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр зөвлөмж, төсөл боловсруулах, иргэдийн дунд санал асуулга зохион байгуулна;  Орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулахдаа ард иргэдийн саналыг авч тусгана. c) Орчны бүсэд байгаль орчны тухай хууль тогтоомж, орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 3acar даргад туслах, зөвлөх, санал тавихдаа:  байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн болон орчны бүсийн менежментийн төлөвлөгөөний зорилт, ач холбогдол, үр дүнгийн талаар олон нийтэд тайлбарлах, сурталчлан таниулах ажил зохион байгуулна;  тусгай хамгаалалттай газар нутгийн болон орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж хяналт тавьж ажиллана;  Тусгай хамгаалалттай газар нутгийн болон орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар сум, дүүргийн Засаг даргын зүгээс raprax шийдвэрийн үндэслэл, саналыг боловсруулна. d) орчны бүсийн санд хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, хуваарилах, зарцуулалтад хяналт тавихдаа:  орчны бүсийн санд тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-ын 2, З-д болон мөн зүйлийн З-д заасны дагуу орлогын эх үүсвэрийн хувь хэмжээг тогтоолгох болон хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрийн талаар cyм, дүүргийн Засаг даргатай тохиролцож, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулж шийдвэрлүүлнэ;  орчны бүсийн санд хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна;  орчны бүсийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар хэрэгжүүлэх арга хэмжээнд орчны бүсийн сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг төлөвлөж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулж мөрдөнө;  орчны бүсийн сангийн хөрөнгийг батлагдсан төлөвлөгөөний дагуу зориулалтаар зарцуулах асуудлыг шийдвэрлэж, зарцуулалтын байдалд хяналт тавина;  Орчны бүсийн сангийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт болон үр дүнгийн тайлан гаргаж сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг дарга, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хагас, бүтэн жилээр тайлагнах, нутгийн иргэдэд ил тод мэдээлнэ. e) тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, зохих мэдээллийг олон нийтэд түгээхдээ:  тусгай хамгаалалттай газар нутгийн болон түүний орчны бүсийн тухай хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан Улсын Их Хурал, Засгийн газар, Байгаль орчны сайд, холбогдох бусад төрийн захиргааны төв болон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын шийдвэрийг нутгийн ард иргэдэд тайлбарлах, сурталчлан таниулах ажлыг тогтмол зохион байгуулна;  сургалт явуулах, семинар, уулзалт, ярилцлага зохион байгуулна;  мэдээлэл, сурталчилгааны асуудлаар тухайн орон нутагт ажилладаг хэвлэл, мэдээллийн хэрэгслэл, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана;  мэдээлэл, сурталчилгааны ажлыг явуулахдаа тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэдээлэл, сургалт сурталчилгааны төвүүдийг ашиглана;  Байгаль орчныг хамгаалах, үүний дотор тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийн асуудлаар болсон сургалт семинарт орчны бүсийн зөвлөлийн гишүүд, нутгийн иргэдээс оролцуулна. 2. Шаардлагатай тохиолдолд тухайн орон нутгийн болон тусгай хамгаалалттай газар нутгийн онцлогийг харгалзан сум, дүүргийн Засаг дарга, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн хүрээнд орчны бүсийн зөвлөлд нэмэлт үүргүүдийг хариуцуулж болно. 
 
Дөрөв. Орчны бүсийн зөвлөлийн хуралдаан, түүний шийдвэр 1. Орчны бүсийн зөвлөлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан бөгөөд өөрийн эрх, үүрэгт хамаарах аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж байна. 
2. Орчны бүсийн зөвлөлийн хуралдааныг улиралд 1-ээс доошгүй удаа хийнэ. Хуралдааныг орчны бүсийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно. 3. Орчны бүсийн зөвлөлийн хуралдаан хэлэлцсэн асуудлаараа тогтоол, тэмдэглэл хөтөлнө. Тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн тохиолдолд гаргана. 4. Орчны бүсийн зөвлөлийн тогтоолд зөвлөлийн дарга, хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурна. Тэмдэглэлд зөвлөлийн дарга гарын үсэг зурна. 
 
Тав. Орчны бүсийн зөвлөлийн дарга, түүний эрх, үүрэг 1. Орчны бүсийн зөвлөл нь өөрийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах үүрэг бүхий даргыг сонгож ажиллуулна. 2. 0рчны бүсийн зөвлөлийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж баталснаас хойш 15 хоногийн дотор Орчны бүсийн зөвлөл хуралдаж зөвлөлийн даргыг сонгоно. 3. Opчны бүсийн зөвлөлийн даргыг сонгохдоо дараах журмыг баримтална: a. орчны бүсийн зөвлөлийн хуралдаанаас зөвлөлийн даргыг сонгох үйл ажиллагааг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс томилогдсон төлөөлөгч зохион байгуулж явуулна; b. Зөвлөлийн даргыг орчны бүсийн зөвлөлийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааг төлөөлснөөс бусад гишүүдийн дотроос тэдгээрийн мэдлэг чадвар, ажлын дадлага туршлагыг харгалзан З-аас доошгүй хүний нэр дэвшүүлэн хэлэлцүүлж, нууцаар санал xypaax замаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгоно. c. Нэр дэвшсэн хүмүүсээс хэн нь ч эхний санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн санал авч чадаагүй бол бусдаасаа илүү олон санал авсан 2 нэр дэвшигчийг шалгаруулан дахин санал хураалгах замаар зөвлөлийн даргыг сонгоно. 4. 3өвлөлийн даргыг 2 жилийн хугацаагаар сонгох бөгөөд тэрээр дараагийн сонгуульд нэр дэвшигдэх, сонгогдох эрхтэй байна. 5. 3өвлөлийн дарга дараах үүрэгтэй ажиллана: a. орчны бүсийн зөвлөлийн энэхүү журмын "гурав"-ын 17-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхэд зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлж, байнгын удирдлагаар хангах; b. орчны бүсийн зөвлөлийн тогтвортой байдлыг хангаж чадавхи, үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлэх; c. орчны бүсийн зөвлөлийн дотоод зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийн ажил үүргийн хуваарийг гарган батлуулж мөрдүүлэх; d. гишүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх; e. гишүүдийн ажил үүргийн биелэлтийг үнэлж дүгнэх, тэднийг урамшуулах, үүргээ хангалтгүй биелүүлж байгаа гишүүдийг өөрчлөх талаар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд санал оруулах; f. зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг .урьдчилан бэлтгэж, хуралдааныг удирдан зохион байгуулж явуулах, гарсан шийдвэрийг албажуулж холбогдох газарт хүргүүлэх, нутгийн иргэдэд мэдээлэх; g. зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зөвлөлийн гишүүдээр гүйцэтгүүлж, биелэлтэд нь хяналт тавих, явц, үр дүнгийн талаар зөвлөлийн хуралдаанд танилцуулж байх; h. зөвлөлийн бичиг хэрэг, дотоод ажил, орчны бүсийн санг бүрдүүлэх, зарцуулах ажлыг эрхлэн гүйцэтгэх; i. орчны бүсийн зөвлөлийг төлөөлж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай харьцах; j. Орчны бүсийн зөвлөлөөс олгосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх. 6. Орчны бүсийн зөвлөлийн дарга, гишүүдийг үр дүнгээр урамшуулах, шаардлагатай гэвэл орчны бүсийн зөвлөлийн даргыг орон тоогоор ажиллуулж, цалинжуулах асуудлыг орчны бүсийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. 7. Орчны бүсийн зөвлөлийн дарга нь ажлаа орчны бүсийн зөвлөлийн хуралдаанд жил тутам тайлагнаж байна. 
 
Зургаа. Орчны бүсийн санг байгуулах, зарцуулах, тайлагнах 1. Орчны бүсийн зөвлөл нь байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсний дараа тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 
тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийг хөгжүүлэх, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дэмжих зорилго бүхий орчны бүсийн санг байгуулна. 2. Орчны бүсийн сан нь тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-д заасан эх үүсвэрээс бүрдэх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 4-д заасан apra хэмжээнд зориулан зарцуулагдана. 3. Орчны бүсийн зөвлөл нь орчны бүсийн санг байгуулсны дараа тухайн сум, дүүрэг дэх банкны салбарт данс нээлгэнэ. 4. Орчны бүсийн сангийн дансанд нэгдүгээр гарын үсгийг орчны бүсийн зөвлөлийн дарга, хоёрдугаар гарын үсгийг тухайн сум, дүүргийн санхүүгийн ажилтан тус тус зурна. 
 
 
 
---оОо---