ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

Улаанбаатар хот Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн бусад байгууллагаас болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа/ нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй, зарлагдсан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчид холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлнэ үү.

Тавигдах шаардлага:

• Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

• Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;

• Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;

Бүрдүүлэх материал:

• Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу) ;

• Иргэний үнэмлэхийн хуулбар;

• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад орнуудын их дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг заавал хавсаргах;

• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

• Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр) -ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;

• Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн бүх тушаал шийдвэрийн хуулбар;

• Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоол, албан бичгийн хуулбар, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн тангаргийн хуулбар 

• Сүүлийн 3 жилийн (2020, 2021, 2022 он) төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, (төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ) ;

• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (EMongolia-аас татаж авах) ;

Материал хүлээн авах: Хугацаа: 2023.04.28-ний өдрийн 17.00 цаг хүртэл

Хүлээн авах цахим шуудан: bogdkhan@mpa.gov.mn

Холбоо барих утас: 76019799, 99874429 (зөвхөн ажлын цагаар)

Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах сул орон тооны жагсаалт:

1. Газар зохион байгуулалт, газрын бүртгэл хариуцсан мэргэжилтэн- Дэс түшмэл ТЗ-9 

Бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой -хүрээлэн буй орчин (052) -байгалийн шинжлэх ухаан (053) -биологи (0511) -газар зохион байгуулалт (073101) -газрын кадастр (073103) -хүрээлэн буй орчныг хамгаалах технологи (0712)

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

2. Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, орчны бүс хариуцсан мэргэжилтэн- Дэс түшмэл ТЗ-9

Бакалавр ба болон түүнээс дээш зэргийн боловсролтой -аялал жуулчлал, чөлөөт цаг (1015) -байгалийн шинжлэх ухаан (053) -хүрээлэн буй орчин судлал (0521) -биологи (0511) -багш, боловсрол (011435, 011407), -гадаад хэлний орчуулга (023101)

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

3. Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн-Дэс түшмэл ТЗ-9

Бакалавр ба болон түүнээс дээш зэргийн боловсролтой- эрхзүй /0421/, - хүрээлэн буй орчин /052/, -биологи /0511/, -байгалийн шинжлэх ухаан /053/, ойн аж ахуй /0821/, багш, биологийн боловсрол /011407/, хүрээлэн буй орчныг хамгаалах технологи /0712/ 

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх 

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

4.  Байгаль хамгаалагч-Дэс түшмэл ТЗ-9 3

Бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой байх Бүрэн дунд боловсролтой бол мэргэжил шаардахгүй Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.

Идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилласан эсхүл байгаль хамгаалалын чиглэлээр мэргэшиж дадлагажсан бол давуу тал болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now