2022 оны 10 сарын 14
Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн төвийн бүсийн хамгаалалтын захиргаадын хамтын ажиллагааны хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
1. Тус захиргаадын төлөөлөл, мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар БОАЖС-ын тушаалаар 2020 онд баталсан “Халиун буга нутагшуулах аргачлал”-ыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойллоо.
2. Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд нутагшуулсан им, тэмдэг бүхий бугыг судлах, тоолох ажлыг хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Богдхан уулын ДЦГХЗ-ны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар 10 дугаар сарын 13-ны өдөр Хустайн БЦГ-т туршлага судлан байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Судлаач Өсөхжаргал “Хустайн байгалийн цогцолбор газрын биологийн олон янз байдлын мониторинг судалгаанд хэрэглэдэг багаж тоног төхөөрөмж, арга зүйн тухай” сургалт зохион байгууллаа.
Багууд хамтран хээрийн судалгааны ажилд оролцож Халиун бугын судалгааг Шугаман замналын аргыг ашиглан 13 маршрутаар нэгэн зэрэг хийсэн. Нийт 12 байгаль хамгаалагч, 1 менежер, 10 мотоцикл, 1 авто машины хүн хүч, техниктэйгээр судалгааг хийсэн байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ