✅БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ө.Батбаяр болон ОУ-ын байгаль хамгаалах /ICCF/ сангийн Азийг хариуцсан гүйцэтгэх захирал Тодд Конингс нар 2022 оны 04 дүгээр сард  цахимаар уулзалт хийж, байгаль хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон билээ. 

✅Уулзалтын үр дүнд Богдхан уулын дархан цаазат газрыг хамгаалах, үндэсний жишиг парк байгуулах чиглэлээр хамтран ажиллах, шат дараатай төлөвлөлтийг хийхээр санал солилцсон. 

✅Төрхурахын алхалтын замыг олон улсын жишигт хүргэх зорилгоор  The ICCF Group олон улсын байгаль хамгаалах сангийн мэргэжилтэн, судлаачид тус амны аялах, амрах цэгийн төлөвлөлтийг хийж дууслаа.

✅ Тус сангийн мэргэжилтнүүд Монгол Улсад энэ онд тус төслийн судалгааны ажлаар 3 дахь удаагаа ирж ажиллаж байгаа бөгөөд ерөнхий төлөвлөлтийг бзүрэн хийж. давуу болон сул талууд дээр дүгнэлт хийсэн ажлаа танилцууллаа. Танилцуулах уулзалтад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ТХБНУГ-ын дарга Д.Батмөнх, Богдхан уулын ДЦГХЗ-ны дарга Н.Бямбадорж нарын албаны хүмүүс оролцож төслийг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын болон дотоодын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд талууд хамтран ажиллахаар тохиролцлоо.

    

   

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now