2022 оны 10 сарын 05
ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ
Энэ удаагийн зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний ээлжит 16 дугаар хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хүн ба шим мандал хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газар, “Дэ нэйче консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ЕНБД С.Болдсайхан нар нээлтийн үг хэллээ. Мөн ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан Хөвсгөл нуурын шим мандлын нөөц газрын батламж болон Увс нуурын хотгорын хил дамнасан шим мандлын нөөц газрын батламжийг холбогдох эрх бүхий байгууллагуудын төлөөлөгчдөд тус тус гардууллаа.
Уг хуралд тус сүлжээний гишүүн орнуудын төлөөлөгчид, сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид, үндэсний болон орон нутгийн холбогдох эрх бүхий байгууллагуудын нийт 50 орчим төлөөлөгчид оролцсон юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ