2022 оны 10 сарын 05
Тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Төв аймгийн БОАЖГ, Музейн захиргаа, Монгол туургатан театрын захиргаатай хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны үзэсгэлэнт байгальд Монгол туургатан театрын “Шившлэгтэй зургийн нууц” хүүхдийн жүжгийг тоглож, Манзушир арт ардын урлагийн тоглолтыг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Тоглолтын тайз заслыг хаягдал мод ашиглан бүтээсэн нь өвөрмөц, орчинтойгоо хосолсон, байгальд ээлтэй шийдэл болж чадсан байна.
Тус арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулах талаар Төв аймгийн БОАЖГ, Музейн захиргааны удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. Өнөөдөр тоглогдсон хүүхдийн жүжгийн тоглолтыг 1100 гаруй хүүхэд багачууд үзэж сонирхов.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ