Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна", Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.2 “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1.1 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн”, 40.1.6 дахь заалт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зэрэг заалтыг тус тус зөрчсөн.зөрчсөн дараах нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг төрийн захиргааны төв байгууллагад уламжлах болсонтой холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу сонсох ажиллагааны тайлбар, нотлох баримтаа бичгийн хэлбэрээр 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагаас өмнө Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлнэ үү.

СОНСОХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛБАР, НОТЛОХ БАРИМТ  ИРҮҮЛЭХ ААН, ИРГЭДИЙН ЖАГСААЛТ

2022.08.10                                                                                                                    Улаанбаатар хот

Газар ашиглагч Газрын байршил Хэмжээ Тушаалын огноо Үндэслэл
1 Сайхан халиун ХХК Бумбатын ам 6.45 га 2019.05.31 А/235 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна", Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.2 “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1.1 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн”, 40.1.6 дахь заалт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зэрэг заалтыг тус тус зөрчсөн.
2 Элдора трейд ХХК Зайсангийн ам 2.66 га 2019.06.28 А/315
3 Сорголжин тур ХХК Баруун дэлгэрийн ам 3.0 га  2020.05.18 А/365
4 А.Хатанбаатар Зайсангийн ам 804м2 2020.05.29 А/449
5 Бат боргоцой ХХК Хүрэлтогоотын ам 100139м2 2020.05.29 А/466
6 Хүмүүнлэг эмэгтэйчүүдийн холбоо НҮТББ Тайны ам 1.9 га 2020.05.29 А/477
7 Өсөх наран талст ХХК Түргэний ам 100702.5м2 2020.07.02 А/523
8 Простар Монголиа ХХК Түргэний ам 96985м2 2020.07.02 А/523
9 Алтайн бумбат өргөө ХХК Төрхурахын ам 53685м2 2020.05.29 А/466
10 Оюу чандмань ордон ХХК Бумбатын ам 2.5 га 2019.05.10 А/188

 

  

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now