Богдхан уулын дархан цаазат газрын Их тэнгэрийн амны “Бичигт хадны дурсгал”

Эрдэмтэд эдгээр зургуудыг хүрлийн үеийнх (МЭӨ 3000-аас IV зуун) гэж тодорхойлоод утга учрыг нь тайлах ажлыг 1960-аад оноос эрчимтэй эхэлж  СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан. 

Судлаачид “дөрвөлжин ба дугуй хэлбэрийн дүрсүүдэд олон тооны толбо зурсан нь мал сүрэг улам өсөн үржиж нэмэгдээсэй гэсэн тухайн овог аймгийнхны хүсэл эрмэлзлэл бөгөөд энэ эрмэлзлэлээ мал сүргээ харгалзуулан сахиулсан өөрсдийн онгон болгож тахин шүтдэг шувуунд /бүргэд, шонхор / давхар “даатгасан” байна гэж тэмдэглээд харин хоёр гар хөлөө бага зэрэг тэнийлгэн эгнэн зогссон хүний тойм дүрсүүд нь овгийн гишүүдийн энх амгалан, сайн сайхан байдлыг хангах хамгаалагчид гэж үзэж болох юм" гэжээ.

Эмэгтэй хүний дүрсийн хажууд толгойгоо гилжийлгэж, хөлөө бохирсон урт хайчин чихтэй цоохор маралыг дүрсэлсэн байна.

Их тэнгэрийн амны хаданд эртний уйгаржин монгол бичгийн дурсгал (XIII- XIV зуун ) “Мөнх тэнгэрийн хүчин дор Их суу залийн ивээн дор” хэмээх бичээс байдаг.

Нийслэл Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тус дурсгалын орчныг тохижууллаа.

  

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now