🌏 Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн музей олон нийтэд нээлттэй ажиллаж эхэллээ. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн музей 2014 оноос хойш үйл ажиллагаа зогсоод байсан  юм.

🌏Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн нь “Олон улсын Бурхан буддагийн цэцэрлэгт хүрээлэн” нэртэйгээр Солонгос улсын хөрөнгө оруулалтаар “Лянхуа” төрийн бус байгууллага хариуцан бариулж 2005 онд ашиглалтад орж байсан ба Засгийн газрын 252 дугаар тогтоолоор төрийн өмчид бүртгэсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 157.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, засвар, Нийслэлийн 209.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ногоон байгууламж, зам талбай, Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар жил бүр ногоон байгууламж, зам талбайн засвар үйлчилгээ,бусад тохижилтууд /сандал, амьтад/,  2021-2022 онд “Алтан шогол” ХХК хамтран ажиллах гэрээний хүрээнд Бурхан багшийн сэрэг дүрийн суурь болон байрны засварыг 135.0 сая төгрөгөөр засварлаж, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон бусад төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн дэмжлэгтэйгээр иж бүрэн засвар тохижилт сэргээн засалтын ажлуудыг хийж, үйл ажиллагаагаа нээлээ.

Нээлийн арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, ТХБНУГ-ын дарга Д.Батмөнх, УАӨГ-ын дарга Ш.Цэрэндулам, албаны бусад хүмүүс, иргэд, аялагчид оролцлоо.

      

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now