2022 оны 06 сарын 07
Түүх соёлын дурсгалд түшиглэсэн аялалын шинэ бүтээгдхүүн бий болгох зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын Ихтэнгэрийн амны "Бичигт хадны түүхийн дурсгалын хамгаалалтыг сайжруулах болон орчны тохижилтын ажил батлагдсан зураг төслийн хүрээнд хийгдэж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар аялагч, жуулчдад зориулсан авто зогсоол бүхий явган зам, зураг авах тавцан бүхий тохижилтын ажил хийгдэж энэ онд ашиглалтад орно.
Тус "Бичигт хад"-ны дурсгал нь эрдэмтдийн тодорхойлсноор хүрлийн үеийнх (МЭӨ 3000-аас IV зуун) бөгөөд СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад авч, Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоолоор хамгаалалтын зэрэглэлийг ахиулж улсын хамгаалалтад авсан түүхийн үнэт дурсгал юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ