Өнөөдөр

Байгаль орчныг хамгаалах яамны сайдын тушаал, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарын 1988 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 63/98 тоот тогтоолоор Богдхан уулын хамгаалалтын захиргааг байгуулсан.

1809 оноос Богдхан уулыг хамгаалах, тогтоосон ёс журмыг сахиулах үүрэг бүхий цагдааг 28 аманд томилж байжээ. Үүнээс үзвэл Богдхан уулын хамгаалах үүрэг бүхий байгууллага, байгаль хамгаалагчдийн түүх 200 гаруй жилийн тэртээгээс эхэлжээ.

1911 онд Богд хаан Богдхан хайрхан уул гэж нэрлэж, нэвтрэх зөвшөөрлийг өөрөө олгодог байв.

1924 онд байгуулсан Аж ахуйн явдлын яамны Ой модны хэлтэст Богдхан уулыг хамгаалах үүргийг хариуцуулж, 1968 онд хөдөө аж ахуйн яамны Ойн хэлтэст, 1972 онд Ой модны аж үйлдвэрийн яамны Ойн аж ахуйн хэлтэст шилжүүлэн хариуцуулжээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now