2022 оны 04 сарын 12
Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа албан тушаалын сул орон тоог нөөцөд бүртгэлтэй иргэдээс нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.
Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн санал хүсэлтээ гаргаж болно.
Хоёр. Зарлагдаж буй сул орон тоо
Байгаль хамгаалагч 1
Нэвтрэх цэгийн гэрээт ажилтан 1
Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА
Байгаль хамгаалагч:
1. Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна
2. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
1. Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл /Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллага, ажлын байранд өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ/
2. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
3. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
4. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
5. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
6. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
7. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
Жич: “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 4.1-д зааснаар мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Нэвтрэх цэгийн гэрээт ажилтан:
1. Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
2. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
3. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
4. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА
Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 75077799, мэргэжилтэн Б.Эрдэнэ 88007649 утсаар холбогдож лавлагаа авч болно.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ