Хуурайшилтын улиралд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар, дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэстэй хамтран хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн  ажиллаж байна.

Хамтарсан хөдөлгөөнт эргүүл нь Богдхан уулын дархан цаазат газар болон нийслэлийн ногоон бүсийн хэмжээнд давхардсан тоогоор 365 чиглэлд 320 алба хаагч 64 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж, гал түймэр гарч болзошгүй 14 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 410 иргэн, 62 айл өрх, 15 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллаад байна.

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now