Иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс 3 дугаар сард Богдхан ууланд 2 удаагийн түймэр гарч хамгаалалтын захиргаа, Онцной байдлын албаны ажилтнууд унтраасан бол иргэд аялал зугаалгын үеэрээ гал түлсэн 6 зөрчлийг илрүүлж, галыг унтрааж зөрчлийг арилгуулсан байна.

 “Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаа юм. Ойн тухай хуулинд зааснаар иргэд та:

🌲🌲🌲Түймрийн аюултай үед ойд зугаалахгүй байх,

🌲🌲🌲Гал түймрийн улсын хяналтын дүрмийг чанд биелүүлж, түймрийн аюултай үед ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж аюулгүй болгох,

🌲🌲🌲Ойд зугаалахгүй байх,

🌲🌲🌲Түймэр унтраах байнгын багаж хэрэгсэлтэй байх,

🌲🌲🌲Түймэр унтраах анхан шатны арга ажиллагааг эзэмшсэн байх,

🌲🌲🌲Хүүхдээ түймрээс сэрэмжлүүлж сургах, 

🌲🌲🌲хуурай өвс, хог ургамал, өтөг бууцыг шатаахгүй байх

ҮҮРЭГТЭЙ. 

Ойн туай хуулиас:

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now