2022 оны 03 сарын 14
Аялал жуулчлал хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, уламжлал, зан заншлыг олон нийтэд таниулан сурталчлах, сэргээх зорилго бүхий "Бүргэдийн баяр-2022" наадам Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний үеэр хамгаалалтын захиргааны албан хаагч, байгаль хамгаалагч нар иргэд, авто машины хөдөлгөөнд хяналт тавьж, түймрээс урьдчилан сэргийлах санамж болон Богдхан уулын дархан цаазат газрын танилцуулгыг хүргэж ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ