2022 оны 03 сарын 11
"Бүргэдийн баяр-2022" наадмыг Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд байрлалтай Монгол Кувейтын байгаль хамгаалах төвд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулна.
Тус арга хэмжээг БОАЖЯ, Соёлын яам, нийслэлийн АЖГ-ын дэмжлэгээр Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Кувейтын байгаль хамгаалах төвийн 99112918, 99885006, 88082286 дугаараас авна уу.
Хуурайшилтын улирал эхлэж байгаатай холбогдуулан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тогтоосон байршилд зохион байгуулж байгаа бөгөөд ойн сан болон хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг хориглож, цагдаагийн байгууллага, хамгаалалтын захиргаа хязгаарлалт, зохицуулалт хийж ажиллах юм.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
Хоггүй цэвэрхэн наадъя
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ