2022 оны 03 сарын 11
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийн дагуу байгаль хамгаалагчдыг чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар байгаль хамгаалагчид хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд хууль хэрэгжүүлэх, хяналт тавих арга зүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах арга зүйг сургаж, 4 баг болж, дадлага ажлыг багаар гүйцэтгэлээ. Мөн хуурайшилтын улирал эхлэж байгаатай холбогдуулан түймрээс урьдчилан сэргийлэх талаар анхаарч ажиллах асуудлууд, хамгаалалтын захиргааны зохион байгуулалтыг танилцууллаа.
Сургалтын үеэр тэтгэвэрт гарч буй байгаль хамгаалагч Д.Дашпунцагт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ