УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг томилсон. УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулсан тус ажлын хэсэг 2022 оны 2 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газарт ажиллалаа.

УИХ, ЗГ, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, нийслэлийн МХГ, ГЗБ-ын алба, дүүргүүдийн удирдлага зэрэг төлөөлөл багтсан ажлын хэсэг Богдхан уулын дархан цаазат газрын хамгааллын өнөөгийн байдалд бодит дүгнэлт хийж, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлохоор ажиллаж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтад эрх зүйн хүрээнд шийдвэрлэх асуудлууд, газрын харилцааг хэрхэн шийдвэрлэх, хамгаалалтын бүсийг үндэслэлтэй тогтоох, байгаль хамгаалж буй байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, орон тоо, бүтцийг сайжруулах, хамгааллын менежментийг боловсронгуй болгох, сайн туршлагуудыг нэвтрүүлэх, мэдээлэл технологийг байгаль хамгаалалд ашиглах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцэж шийдвэр, санал дүгнэлт боловсруулах юм. 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэж буй арга хэмжээг танилцуулж, нөхцөл байдлыг Дархан цаазат газрын Нүхт, Жаргалант, Тайна, Ташгай, Арцатын амуудад газар дээр нь танилцууллаа.   

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now