2022 оны 01 сарын 31
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой хэт олширсноос ядарсан туйлдсан амьтан болон төл амьтныг гэмтээж, цаашилбал амьтан хорогдох нэг эрсдэл бий болж байна.
Богдхан уулын дархан цаазат газар нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 21/06 тоот тогтоолоор тогтоосон мал аж ахуй эрхлэхийг хорилосон бүсэд хамаардаг. Мал бүхий иргэд малаа оруулснаас амьтан идэш тэжээлийн хомсдолд орох, амьтанд зориулсан биотехникийн арга хэмжээ үр дүнгүй асуудлууд тулгардаг.
Иймээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас амьтны амьдрах орчныг сайжруулах арга хэмжээний хүрээнд ийслэлийн Захирагчийн ажлын алба болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зэрлэг нохой устгах ажлыг зохион байгуулж, ууланд бэлчээсэн адуу гаргах ажлуудыг тогтмол давтамжтайгаар хийж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ