Газар хөдлөлтийн Улаанбаатар хагарал Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоот, Чулуут, Төрхурахын амыг дамжин үргэлжилдэг.

Шинжлэх Ухааны Академийн Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн газар хөдлөл судлалын секторын судлаачид Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар  “Улаанбаатар хот болон түүний орчмын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн идэвхжилтийн судалгаа” төслийн хүрээнд  Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд байрлах N47.865696, E107.076592 солбицол дээр малтсан 7 x 10 x 30 м3 хэмжээтэй сувгийн хагарал дээр хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт болон хагарлын давтагдах хугацааг тодорхойлох палеосейсмологийн судалгааг 2021 оны 11 дүгээр сарын 3-14-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Богдхан уулын Чулуутын аманд малтсан сувгийн гүний бүтцийг судлахаар 35 метрийн гүнтэй цооног өрөмдөж судалгаа хийж, ажлын тайлан боловсруулж байна. Судалгааны явцад хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар хяналт тавьж ажиллалаа.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now