Тусгай хамгаалалттай газар нутагт аялахдаа Байгаль орчны сайдын 2002 оны 117 дугаар тушаалаар баталсан журмын дагуу нэг удаагийн нэвтрэх хураамж дотоодын иргэн 300, гадаадын иргэн 3000 төгрөг төлдөг. 

Энэ хураамжийг улсын төсөвт төвлөрүүлэхээр Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны тухайн оны төсөвт тусгаж өгсөн байдаг. 

Богдхан уулын дархан цаазат газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар батлагдсан явган аялалын 3 маршрут дагуу нэвтрэх цэгийг байрлуулан, тохижилтын ажлыг хийж иргэдийн тав тухтай аялах орчныг бүрдүүлэх зорилгоор жил тохижилтын ажлыг хийж байна. Үүнд: 

2008, 2009 онд Манзушир-Цэцээ гүн, Төрхурах-Цэцээ гүн аялалын маршрутыг тэмдэгжүүлж, тохижуулсан. 2013 онд Зайсан-Дугуй цагаан  аялалын маршрутыг нээж, тохижилтын ажлыг хийж, 2016, 2018 онд 3 маршрутын тохижилтыг сэргээн засварласан.

Зайсан-Дугуй цагаан чиглэл нь нийслэлийн иргэд агаарт гарч, алхах, аялах гол маршрут юм. Хөдөлгөөний ачаалал ихтэй тус нэвтрэх хэсэгт  2017 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 264 машины зогсоол, 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хөрөнгө оруулалтаар кофе шоп, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоноглол бүхий 12 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадал бүхий ариун цэврийн байгууламж, камер, эко 00, ангилдаг хогийн сав, нэвтрэх хаалга, самбар, нэвтрэх постны байр зэргийг  байрлуулан, засвар, үйлчилгээ, ашиглалтын зардлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Тохижилт үйлчилгээний  газар хариуцан ажиллаж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2008 оноос эхлэн Зайсан чиглэлд аялагчдаас тус хураамжийг авч байсан бөгөөд 2010 онд  нэвтрэх постын ажилтныг согтуугаар автомашин жолоодсон этгээд дайрч хүнд гэмтээснээс нэвтрэх постны байршлыг өөрчлөх, аюулгүй байдлыг хангах гэсэн шалтгаанаар түр зогсоосон байна.

2014 оноос тохижилтын ажлыг дэс дараатайгаар жил бүр хийж, иргэдийн аялах орчныг бүрдүүлэн 2020 оноос журмын хэрэгжилтийг хангаж, хураамжийг улсын төсөвт төвлөрүүүлж байна. 

Иргэн та Тусгай хамгаалалттай газар нутагт аялахдаа нэг удаагийн нэвтрэх хураамжаа төлж, байгальд ээлтэй аялаарай.

Журам: https://legalinfo.mn/mn/detail/7930

   

   

   

   

    

 

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now