2021 оны 11 сарын 15
Богдхан уулын дархан цаазат газарт иргэдийн амрах, аялах орчныг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэнгийн тоо нэмэгдсээр байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны 4 дүгээр сараас эхлэн тус цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулсан.
2020 онд зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, авто зогсоолын хаалттай болгох, зогсоолын зориулалтаар 400 м.кв хайрган хучилттай талбай нэмэх, цахилгаанд холбох, цэвэр усны эх үүсвэртэй болох, музейн ном, шашдир, эд өлгийн зүйлийг засварлах, хашаажуулах, камержуулах, сандал, хогийн савыг шинэчлэн байрлуулах ажлуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хөрөнгө оруулалтаар хийж цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтанд оруулсан. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний алба амьтадын баримал бодит хамжээсээр хийж, цэцэгжүүлсэн.
2021 онд Бурхан багшийн сэрэг дүрийн доор байрлах музейн байрыг засварлах ажил хийгдснээс гадна, Улаанбаатар Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрөнгө оруулалтаар 288 ш нарс мод тарьж цэцэгжүүлсэн, мөн иргэдийн алхах явган замын хэмжээг 3 дахин нэмэгдүүлж 630м2 явган замыг шинээр хийх ажлыг гүйцэтгэж энэ жилийн тохижилтын ажлыг дуусгалаа.
Ажлын явцад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хяналт тавин ажиллаж, хамгаалалтын захиргааны дарга Н.Пүрэвжав, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар гүйцэтгэлтэй танилцлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ