Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/361, А/362 тоот тушаалаар  "Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" Монгол улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоол,   газар ашиглалтын төлөвлөлт хийх, хилийн цэсийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхтэй холбогдуулан  Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт шинээр газар ашиглах эрх олгохыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хориглолоо.

Иймээс дээрх хугацаанд Шүүхийн шийдвэр, хууль хяналтын байгууллагаас өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх, газар ашиглах эрх дуусгавар болох, эрхийн хугацаа сунгах, инженерийн байгууламж, дэд бүтэц барьж байгуулах, Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхээс бусад шинээр газар ашиглахтай холбоотой хүсэлт, баримт бичгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа  хүлээн авахгүй болохыг мэдэгдэе.

      

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now