2021 оны 11 сарын 04
Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Ногоон бүсийг ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах" сэдэвт сургалт зохион байгууллаа. Дадлага сургуулиар “Ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, түймрийн үед гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа" сэдвийн хүрээнд ой хээрийн гал түймэр унтраах, түймэрт түлэгдсэн, гэмтсэн иргэдэд анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх дадлага хийлээ.
Дадлага сургалтад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Чингисийн хүрээ аялал жуулчлалын бааз, бусад мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуулийн сонсогчид 89 хүн, 12 техник хэрэгсэлтэй оролцлоо.
Сургалт далдлагын үеэр дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан Онцгой байдлын хэлтэст ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, туулах чадвар сайтай Ланд крузер-105 маркийн автомашиныг богино долгионы гар станцын хамт гардуулж өглөө.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ