2021 оны 09 сарын 08
Байгаль орчны хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, Богдхан уулын экосистемийг хамгаалах зорилгоор хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжын дагуу 2021 оны 08 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Зайсан, Төрхурах, Шажинхурах, Жаргалант, Дугуй цагаан чиглэлд гүний эргүүл шалгалтыг зохион байгуулж 5 отог, 17 автомашин, 36 иргэнийг уулнаас буулгаж, зөрчил гаргахгүй байх баталгаа гаргуулан ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ