2021 оны 08 сарын 12
Богдхан уул нь Хэнтийн уулархаг мужийн баруун өмнөд захад орших дундаж өндөртэй уул юм. Байрлалын хувьд Хэнтийн гол нуруунаас саланги тусгаар орших боловч өндрийн нөлөөгөөр тэнд ой, тайгын ландшафт голлох байр эзлэх бөгөөд манай орны ойт хээр, хээр, хуурай хээрийн бүсийн зааг дээр орших өвөрмөц бүтэцтэй ландшафтын хувьд босоо бүслүүр илрэх уулсын систем юм.
Богдхан уулын дархан цаазат газарт 54 зүйл хөхтөн амьтан,
194 зүйл шувуу, 16 багийн 174 овог 270 гаруй төрөлд хамаарах 1660 зүйл шавж, 218 зүйлийн шувуу байдаг.
2020-2021 оны өвөл цаг хүндэрч, идэш тэжээл хомстсны улмаас амьтад суурьшлын бүсэд орж ирэх, зэрлэг нохойд бариулах, өвчлөх зэрэг асуудал нэлээдгүй гарсан.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас жил бүр амьтдад зориулсан биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Мөн амьтдын идэш тэжээлийг хомстуулж буй мал бэлчээрлүүлэх асуудлыг зогсоож, адуу, бусад малыг дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс гаргах ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Дархан цаазат газрын хэмжээнд хадлан бэлтгэх зөвшөөрөл олгохгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран амьтдад зориулсан өвс бэлтгэх ажлыг зохион байгуулна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ