Хуурайшилтын улиралд ой хээрийн болон өнжмөл шар өвсний гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулсан ажлын арга хэмжээний үр дүн, цаашид анхаарах асуудлууд, авах арга хэмжээний  талаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнууд  хэлэлцлээ.

 Ой хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулж, давхардсан тоогоор Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 1259 алба хаагч, 1259 автомашинтай нийт 12213 алба хаагч, 4603 автомашин техник хэрэгсэл, хөдөлгөөнт эргүүл 1376 алба хаагч, 285 техник хэрэгсэл, Нийслэлийн Байгаль орчны газар 5796 алба хаагч, урамшуулалт эргүүл, 2058 техник хэрэгсэл, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах албаны 4015 алба хаагч, 1021 техник хэрэгсэлтэйгээр 126 чиглэлд үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 152 зөрчил илрүүлж, газар дээр арилгуулсан.  

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/256 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд гал түймэр гаргаж болзошгүй зөрчил гаргасан 15 иргэнийг 1.500.000 төгрөгөөр торгож шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан.

 Нийт 12607 автомашин, 41287 иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, гарын авлага, санамж сэрэмжлүүлгийн материалыг 2800 ширхэгийг тарааж,  1000 гаруй иргэн, хуулийн этгээдээр  гал түймэр гаргахгүй байх талаар баталгаа гаргуулсан байна.

 Байгууллагуудын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн эргүүл хийх явцдаа нийт зөрчлийн 64 буюу 42.1 хувийг илрүүлж, гал түймэр гарч болзошгүй эрсдэлийг таниулж иргэд, олон нийтэд мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч газар дээр зөрчлийг арилгуулж ажилласан нь өнжмөл өвсний гал түймрийн тоо буурах нэг үндсэн үзүүлэлт байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 123 нэгж буюу 44.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж дүгнэлээ.

Цаашид хяналт шалгалтын ажлын  зохион байгуулалтыг сайжруулах,  Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын байгууллагыг оролцуулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх үэрэг ажлыг сайжруулах нь зүйтэй гэж үзлээ.

  

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now