2021 оны 06 сарын 11
Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд хамгаалалтын захиргааны зөвшөөрлөөр олон улсын болон дотоодын томоохон арга хэмжээнүүд зохиогддог.
Гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаагийн Эверестийн оргилд гарсны 10 жилийн ой, "Амола" номын баяр -2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Зайсангийн аманд Зайсан-Дугуй цагаан явган аялалын замналын эхний амрах цэгт зохион байгуулагдана. Баярын үеэр уулын алхалт, аялалын зам цэвэрлэх арга хэмжээнүүд болно.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ