Нийслэл хотод хамгийн ойр орших улсын Тусгай хамгаалалттай газар нутаг Богдхан уулын дархан цаазат газарт тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон явагддаг олон улсын болон дотоодын арга хэмжээ:

-Жаргалантын ам-Бүргэдийн баяр

-Жаргалантын ам-Наадам арга хэмжээ

-Шаварт, Манзуширын ам- “Богд хан Трэйл” олон улсын гүйлтийн тэмцээн

-Хэт холын зайн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн

-Уулын эрчимт алхалтын улсын аварга шалгаруулах тэмцээн

-Уулын марафон гүйлтийн тэмцээн зэрэг арга хэмжээ зохион байгууллагддаг

Үүнээс “Тал нутгийн Монгол” Ултра трейл олон улсын марафон гүйлтийн тэмцээний талаар танилцуулья

Анх 1997 онд Япон Улсын иргэн Фүживара Тацүичи болон Кон Аяа нар санаачилж байсан түүхтэй “Тал нутгийн Монгол” олон улсын марафон 2018 оноос Богдхан уулын дархан цаазат газарт зохион байгуулагдаж эхэлсэн.

2018, 2019 онд Шавартын амнаас  Улаанбаатар хот хүртэл 50 км зайн уралдаан мөн 21 км зайн хөл нүцгэн гүйлтийн хагас марафон уралдаан болсон.

Анхны тэмцээнд  Япон Улсын Хөл нүцгэн гүйлтийн холбооны ерөнхийлөгч ноён Ёошино,  Япон, Франц, Нипал, Солонгос, Тайвань, Сингапур, Тайланд улсын тамирчид, дотоодын тамирчид нийт 73 тамирчин оролцсон байна.

  

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now