2021 оны 06 сарын 07
АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭХ ТУХАЙ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/73 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага MNS5924:2015” стандарт, “Тусгай хамгаалалттай газар нутагт дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага MNS 6426:2013” стандартын шаардлагад нийцээгүй ариун цэврийн байгууламж, нүхэн жорлон ашиглахыг хориглосон.
Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа эрхлэхдээ ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлсэн эсэх асуудлыг газар ашиглагчдын газар ашиглах гурвалсан гэрээ дүгнэх үзүүлэлт болгон хэрэгжүүлж эхэлсэн тул Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал болон бичил эко аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглагч нар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангаж, Монгол улсын стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж, эко жорлонгийн шийдлийг сонгон хэрэгжүүлж, гэрээ дүгнүүлэх, гэрчилгээ сунгуулах, үнэлгээний санал авах хүсэлтийн баримт бичгийн бүрдэлд ариун цэврийн байгууламжийг хэрхэн шийдсэн, орчноо тохижуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг ажлыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар тодорхой тусгасан тайлан ирүүлж байхыг мэдэгдэе.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ