АЯЛАГЧДАД ЗӨВЛӨМЖ 🌲🏃‍♀️👣

ТА БАЙГАЛЬД ГУТЛЫН УЛНЫ МӨРНӨӨС ӨӨР МӨРГҮЙГЭЭР АЯЛАЖ, НҮД👁, ЧИХ👂, БИЕ💃 БАЯСГАЖ, СЭТГЭЛИЙН ТААШААЛ АВЧ, ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАН ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЭХ НЬ МАШ ЭНГИЙН ЗАРЧМААС ЭХЛЭНЭ.

                                             ТӨЛӨВЛӨХ

      ✍️ Аялахын өмнө тухайн газрын талаар мэдээлэл, хууль дүрэм, ёс заншил, цаг агаарын нөхцөл байдалтай танилцаж, аялалын бэлтгэлээ бүрэн хангаж, төлөвлөгөөндөө ул мөргүй аялах өөрийн дүрмээ заавал тусгаарай

       ☕️🍴🍼Бэлтгэлээ хангахдаа нэг удаагийн хэрэглээний эд зүйлсээс аль болох татгалзаарай

                                                  АЯЛАХ

🚶Батлагдсан зам маршрут, урьд өмнө хүн түгээмэл очдог зам, харгуйг сонгох

🤱Гол, горхи, нуур, нурах эрсдэлтэй уул, хаднаас хол амрах

⛪️Түүх соёлын дурсгалт зүйлд гар хүрэхгүйгээр танилцах, мэдээлэл авах

🍀 Тухайн газрын ургамал тасдах, авч явахгүй байх

🦌Зэрлэг амьтан, шувууд, шавж, ургамалыг хайрлан хамгаалах

🌲Ой мод, ургамал бүхий газарт гал түлэхгүй байх, түймрээс урьдчилан сэргийлэх

🚭Зөвшөөрөл бүхий газарт гал түлсэн бол галын аюулаас сэргийлэх, бүрэн унтраах

🚯Амарсан газар, аяласан замын туршид хог хаягдлаа уутанд хийж авч явах

♻️Хоол хүнсний үлдэгдэлээ бүрэн цэвэрлэх

                                                   БУСАД

⛹️‍♀️Үр хүүхдүүддээ зөв аялахыг зааж, сургах

🎎Орон нутгийн ёс заншлыг дагах

💁‍♂️Бусад аялагчдад хүндэтгэлтэй хандах

🎺Чанга чимээ шуугиан гаргахаас сэргийлж, байгалийн дуу чимээг сонсох

👨‍👩‍👧ТА УЛ МӨРГҮЙ АЯЛАСНААР ҮР ХОЙЧДОО ҮНЭЛШГҮЙ ХӨРӨНГӨ-БАЙГАЛИА ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭНЭ💯🌏☀️🌙🌈🪐❄️💦🌿🐾

  

    

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now