Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор гамшгаас хамгаалах дэглэм, горимыг сахиулж,  халдвараас хамгаалах чиглэлээр санамж, сурталчилгаа хийж, эргүүл, хяналт шалгалтаар ажиллаж байна.

2021 оны 4 дүгээр сахрын 01-нээс  25-ны өдрүүдэд Байгаль орчны хяналтын улсын байцаагч, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар гүний эргүүл, хяналт шалгалтыг давхардсан тоогоор 59 удаа зохион байгуулж, 13 отог, 37 автомашин, 279 иргэнд санамж өгч буулган 55 аж ахуйн нэгж байгууллагаас түймрээс урьдчилан сэргийлэх баталгаа гаргуулж, ойд зугаалсан, гал түлсэн, гишүү түүсэн, чулуу ачсан, мал бэлчээсэн, самар түүсэн зэрэг зөрчлүүдийг  арилгаж ажиллалаа.

Аялалын батлагдсан зам дагуу ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тэмдэглэгээ 49 ширхэг, 9 амны нэвтрэх замуудад  мэдээллийн самбар 9 ширхэгийг шинээр байрлуулж, шаардлагатай байршлуудад 135 ширхэг наалт наах, хуучин самбар, тэмдэг, тэмдэглээг сэргээн засварлах, Хүүшийн ам, Жаргалантын амуудад 210 м газарт зогон татаж, хамгаалалтын хашааг сэргээн засварлах зэрэг арга хэмжээг хэрэгжүүллээ.

 

    

   

  

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now