2021 оны 04 сарын 09
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай" А/76 тоот тушаал, Улсын онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай" 02 тоот албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09ний өдрийн "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай" 02 тоот албан даалгавар, Нийслэлийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай" А/256 тоот захирамж, Хан-Уул дүүргийн онцгой комиссын даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай" 01 тоот албан даалгавар, Хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай" А/16 тоот тушаалын хүрээнд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчидтай хамтарсан эргүүл шалгалтыг өдөр бүр зохион байгуулан ажиллаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ