Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ой болон бусад төрөл зүйлийг хамгаалах зорилгоор байнгын эргүүл, хяналт шалгалт хийж байна. 

Амьтадын идэш тэжээл хомсддог өвөл,  хаврын улиралд дархан цаазат газарт мал оруулсан иргэдийн малыг гаргаж, удаа дараа мал оруулж буй иргэдийг  харьяалах дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн хариуцлага тооцуулах, байгалийн нөөц ашиглах зорилгоор ууланд гарсан иргэдийг  буулгах арга хэмжээ авч байна.

4 дүгээр сарын 5-с 7-ны өдрүүдэд хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ж.Өсөхбаяр, Б.Ганболд, байгаль хамгаалагч Ц.Одхүү, Г.Барайшир нарын бүрэлдхүүнтэйгээр  Жаргалантын амнаас Дугуй цагаан хүртэл гүний эргүүл шалгалтыг зохион байгуулж 1 отог, 5 автомашин, 16 иргэнийг уулнаас буулгаж,  дахин зөрчил гаргахгүй байх баталгаа гаргууллаа.

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now