Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/51 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгохыг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар түр зогсоосон.

Дээрх хугацаанд газар ашиглалттай холбоотой аливаа үйл ажиллагааг цахимжуулах ажлыг зохион байгуулах, газар ашиглагчдын мэдээллийг газрын кадастрын удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх, нэгж талбарын хувийн хэргийн бүрдүүлэлтийг хангаж ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгосон.

Иймээс дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, хүргэх, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилгоор бичиг баримтын бүрдэл хангасан дараах хүсэлтийг Bogdkhan@mpa.gov.mn албан мэйлээр цахимаар хүлээн авна.

-Газрын кадастрын удирдлагын нэгдсэн цахим системд бүртгүүлэх

-Газар ашиглах гэрээ дүгнүүлэх, гэрээ байгуулах

-Газар ашиглах эрхийн хугацаа сунгах

-Газар ашиглах эрх дуусгавар болгох

-Газар ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт болон нарийвчилсан үнэлгээний тайлангийн тодотгол танилцуулах

-Бусад

 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

Хаяг:  Хан-Уул дүүрэг. 4-хороо. Арцатын ам-624. Байгаль орчны судалгаа шинжилгээний төв. 17030. Улаанбаатар хот

Утас-342137, 91020770 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now