Үнийн санал авах тухай

2020 оны 12 сарын 04

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

        
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос үнийн санал ирүүлэхийг урьж байна.

1.    Нэвтрэх хаалга, мэдээллийн самбар, тэмдэг тэмдэглэгээ нийлүүлж, суурилуулах ажлын  үнийн санал 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн С.Эрдэнэчимэг /утас 99002729/-д ирүүлнэ.
   Үнийн саналын нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2020 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 11 цаг 30 минутад  нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа
Хан-Уул дүүргийн 1-р хороо. Наран хотхон. 21в байр. 301 тоот.
Мэргэжилтэн С.Эрдэнэчимэг
Утас 99002729
Худалдан авах ажиллагааны журам: Тендер шалгаруулалтын онцгой журам