Шинэ төрлийн “Covid-19” вирусын халдвар дэлхийн хэмжээнд өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гамшгийн бэлэн байдпын төлөвлөгөө, ажлын тусгай горимд ажиллах удирдамж, цагийн хуваарь, хариуцлагатай эргүүл, жижиүүрийн хуваарийн батлан, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Хамгаалалтын захиргааны ажилтнууд, байгаль хамгаалагч нар Онцгой байдлын болон Цагдаагийн албан хаагчдын нэгэн адил өндөржүүлсэн бэлэн байдалд  өдөр бүр 04 цагаас 21 цаг хүртэл  ажиллаж байгаа юм.

Иргэд агаарт гарах нэрийдлээр олон хүний бөөгнөрөл үүсгэх нь халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байгаа тул аялал зугаалга хориглосон холбогдох байгууллагуудын шийдвэрийг хэрэгжүүлж, аль болох олон хүн цугларсан болон цугларах магадлал бүхий газраар явахгүй байх нь зүйтэй.

Дархан цаазат газрын хэмжээнд амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг бүрэн хаасан бөгөөд Жаргалантын аманд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Сэргэ