Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтанд “Дархан цаазат газрын хязгаарлалтын газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”  заасан. Газар ашиглах гэрээ байгуулаагүй нь "Газрын тухай" хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэсэн заалтыг хэрэгжүүлэхээс татгалзсан, санаатайгаар зайлсхийсэн гэж үзэх үндэслэл болох тул гэрээ байгуулаагүй тохиолдолд газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүйд тооцуулахаар санал хүргүүлэх болохыг анхааруулж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор газар ашиглах гурвалсан гэрээг байгуулна уу.

ИААНБ-ын нэрс

А