Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг, А.Оюут, Судалгаа, шинжилгээ, байгалийн нөөц, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Г.Монголжин,  Сургалт, судалгаа, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Д.Баньд нар 2019 оны 04 дүгээр сарын 20-нөөс 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан, Богино, Чандмань, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Ташгай, Тайнь, Түргэн, Их тэнгэр, Бага тэнгэр, Чулуут, Номт, Төрхурах, Шажинхурх, Хүрхрээ, Зүүндэлгэр, Хотгойд, Шаварт, Ширдэгт, Баруундэлгэрийн амуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллалаа.

            Төлөвлөгөөт Хяналт, шалгалтын ажлыг Монгол Улсын шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх” тухай 12/А/51 тоот хамтарсан тушаал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах” тухай А-2 тоот тушаалуудын хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулж ажилласан.

            Шалгалтаар ой хээрийн бүсэд аялал, зугаалга зохион байгуулж байгаа иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, хөл хорио тогтоох, иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга, мэдээлэл өгөх, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад галын аюулгүй байдлыг сахих зөвлөмж хүргүүлэх, галын багаж хэрэгслийг шалгах, байгаль хамгаалагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгч ажиллалаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now