Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 01 дүгээр сарын 24-ний өдөр Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай А-2 дугаар тушаал гарсан. Тус тушаалын хэрэгжилтийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулсан Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургуулилтад Богдхан уулын дархан цаазат газрын 5 мэргэжилтэн, 12 байгаль хамгаалагч хамрагдсан.

Хаврын хуурайшилтын үе буюу тав, зургадугаар саруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг. 

Ой хээрийн түймэр унтраах нэгдсэн дадлагыг зохион байгуулахад  нийт 200 гаруй ажилтан, албан хаагч 15 техник хэрэгсэлтэйгээр оролцсон өргөн цар хүрээтэй дадлага сургалт болж өндөрлөлөө. 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now