БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД ГАЗАР АШИГЛАДАГ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД МЭДЭГДЭХ НЬ

Дархан цаазат газарт, газар ашиглах эрх авсан боловч газар ашиглах гурвалсан гэрээгээ байгуулаагүй ИААНБ-ууд гурвалсан гэрээгээ байгуулна уу.

Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулсан иргэн, аж ахуй нэгж байгууллагууд 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор газар ашиглах гурвалсан гэрээгээ дүгнүүлэх.

Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дүгээр хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан  “Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /2.81.13/-д  аймаг, нийслэлийн газрын кадастрын нэгдсэн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирд