2018 оны 06 сарын 21
Ойн хөнөөлт хортон шавжны судалгаа, түүний устгал
Ойг хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч байгууллагатай хамтран Богдхан уулын ДЦГ-ын ойн санд тархаад байгаа хөнөөлт шавж болох Сибирийн хүр болон Өрөөсгөл хүр эрвээхэйн голомтын хэмжээг тогтоон тэмцлийн ажил явуулах бэлтгэлүүдийг ханган ажиллаж байна.
Шажинхурах, Төрхурахын амуудад 1216 га талбайд Сибирийн хүр эрвээхэйн нягтшил нь 1 модноос дунджаар 110 L1-3 тоологдсон тул голомт үүссэн гэж үзэв.
Хүрхрээ, Хүрэлтогоот, Залаат, Багатэнгэрийн амуудад Өрөөсгөл хүр эрвээхэй хадан дээр, хад ойролцоох бутлаг ургамалыг битүү торлосон, торондоо хүрэнцэр нягтшил өндөр тархсан, модондоо гарсан байдал харьцангуй багатай ч нэг модноос өндөгнөөс хагарсан хүрэнцэр 10-70 хүртэл тоологдсон. Хамгийн өндөр нягтшил Залаатын аманд байв. Нийт 886 га талбайд тэмцлийн ажил явуулахаар төлөвлөөд байна. Өрөөсгөл хүр эрвээхэйн нягтшил ихээр байгаа хад чулуу ихтэй Хүрхрээ, Хүрэлтогоот, Залаатын амуудад механикаар тэмцэл хийсэн.
Богдхан уулын ДЦГ-т нийт 2000 га талбайд 6 удаагийн нислэгээр 2018 оны 5 дугаар сарын 28-нд Шажинхурах, Төрхурах, Харганат, Чулуут, Хүрхрээ, Хүрэлтогоотын амуудад 6000тн бактерийн бэлдмэлээр тэмцлийн ажил хийсэн. Тэмцэл хийснээс хойш 14-21 хоногийн дараа буюу 06 сарын 11-нд тэмцлийн үр дүнг тодорхойлох судалгаа хийгдсэн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ