Орчны бүсийн сургуулиудын сурагчидаар дамжуулан эцэг эх болон бүс нутгийн иргэдэд мэдээлэл хүргэх, Богдхан уулыг хайрлан хамгаалах, бахархах сэтгэгдэл бий болгох, зөв хандлагатай болгох мөн экологийн боловсрол олгох нь энэ ажлын зорилго оршино. Сургалтын агуулга нь сурагчидад мэдлэгийг олгохоос гадна сурагчид өөрсдөө хичээлийн дараагаар мэдлэгээ баяжуулан өөрсдөө эрэл хайгуул хийх, тэр сонирхолыг нь төрүүлэхэд чиглэсэн байна. Өөрсдийн амьдардаг орчныхоо байгаль орчноо танин мэдэх, Байгалийн нөөц баялгийг хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглахад суралцах, Байгаль орчны боловсрол, мэдлэг чадвараа дээшлүүлэх, Өсвөр наснаасаа экологийн ёс зүйтэй иргэн болон төлөвшихөд нь сурагчдад туслах зорилготой сургалт зохион байгууллаа. БХУДЦГ-ын орчны бүсэд орших Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захиргаатай уулзаж сургалт болох өдөр цаг, хүүхдийн тоо, хичээлийн танхим, сургалт явуулах сэдвийг төлөвлөсөн. Тус сургуулийн сурагчидад өмнө нь Богдхан уулын Дархан Цаазат газрын тухай сургалт орж байгаагүй тул “Танилцуулах сургалт” явагдсан. Сурагчидад сургалтын сэдвийн дагуу 20 минутын илтгэл тавьж, сурагчид Богдхан уулын тухай мэдэхгүй зүйлээ асууж тодруулах, Богдхан уулын дархан цаазат газрын талаарх танилцуулах материал тараах, Богдхан уулыг хэн сайн мэдэх вэ сэдвийн дор асуулт хариултын тэмцээн зохион байгуулах, тэмцээнд түрүүлсэн сурагчдад Богдхан уулын Дархан цаазат газрын зурагтай ном, зураг бэлэглэх, сурагчид Богдхан уулаа хайрлан хамгаалах талаарх шүлэг, эссэ бичиж бидэнд илгээх зэрэг ажлыг зохион байгуулсан.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now