2018 оны 05 сарын 02
Богдхан уулын дархан цаазат газар Улаанбаатар хотод хамгийн ойрхон байрладаг, нийслэлийн иргэдийн агаар салхинд алхдаг, аялал жуулчлалын гол бүс нутаг юм. Тус газарт батлагдсан аялалын замын 3 маршрут байдаг бөгөөд нэвтрэх цэгийн нэг удаагийн тасалбарын тоогоор жилдээ 65000 гаруй дотоодын жуулчид, 5000 гаруй гадаадын жуулчид зорчидог. Аялагчид нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихээр үүсдэг.
М Си Эс кока кола ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2009 оноос хамтран байгаль хамгаалах үйлсэд нэгдэн байгальд ээлтэй нано технологиор хийгдсэн био хогны уутыг аялагчдад үнэ төлбөргүй тарааж хог хаягдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой ажил болж байна.
Богдхан уул нь дэлхийн хүн ба шим мандлын нөөц газар тул энэ сайхан байгалиа үр хойчдоо унаган төрөхөөр нь хадгалж үлдээх нь хүмүүн бидний ухамсарт үүрэг билээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ