2018 оны 03 сарын 04-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Монгол тэнгэр үнэн” ТББ-тай хамтран Сар шинийн дараах цэвэрлэгээг хийлээ. Энэ Цэвэрлэгээнд БХУДЦГХЗахиргаанаас байгаль хамгаалагч нар,  ТББ-аас 20 гаран хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан.

Хийморийн овооны дээд хэсэгт хүмүүс модонд хадаг, дарцаг уясан байдаг. Энд сүүний хайрцаг, чихрийн цаас, архины шил гэх зэрэг хог хаягдал зонхилж байсан. Цэвэрлэгээний ажлын хэсгийнхэн уулын оргилд гаргасан модыг доош буулгаж, овоон дээрх бүх хогыг доош хогын цэг рүү буулгасан. Хогын цэгт нийт 70 шуудай хог хүргэсэн болно. Цаашид иргэдийг уул овоонд гарахдаа хадаг, дарцаг, чихэр, жимс бус байгалийн чулуугаар овоо босгож, малын гаралтай бүтээгдэхүүн болох ааруул цагаан идээг өргөж байхыг хүмүүст уриалж ажиллаж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now