2018 оны 03 сарын 01
Ан амьтны нөөц
Биологийн төрөл зүйлийн ан амьтад нутагшин тоо толгой өсөж, байршил тогтворжиж байсан боловч байгаль цаг уур, хүний шууд болон дам нөлөөнөөс хөхтөн амьтдын хэвийн тогтвортой байршил алдагдах, тоо толгой цөөрөх, тархац нутгийн зарим хэсэгт ховордон байхгүй болох зэргээр хөхтөн амьтдын элдэв хэлбэрт нөлөөлөх үйл ажиллагаа эрчимжиж байна. Ялангуяа газар ашиглалт болон хүн амын төвлөрлөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд ан амьтдын тархац нутагт бэлчээр, усны хомсдол, эзэмшил нутгийн давхцал үүсч байгаа нь ажиглагдаж байна. Жишээ нь: Төмөр зам, засмал зам тавигдаж зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн нүүдлийн замууд хаагдахад хүрээд байна.
Судалгаанаас харвал ан амьтны шилжилт хөдөлгөөний зарим хэсэгт тухайлбал: Богдхан уул-Баянзүрх уулын хоорондох шилжилт хөдөлгөөн тасарсан, шилжилт хөдөлгөөний замд газар олголт хийгдэж, хар зам тавигдаж амьтан нэвтрэхэд хүндрэлтэй болсон.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ