Ойн сангийн мэдээ

2018 оны 03 сарын 01

Ойн нөөц

Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн судалгаа 2008 оноос хойш 2016 онд “Ой, судалгаа хөгжлийн төв” УТҮГ хийснээс ойн сангийн өөрчлөлт, таксацын үндсэн үзүүлэлтүүдийг гаргасан. Богдхан уулын дархан цаазат газрын нийт талбай 41651 га бөгөөд үүний 53,1 хувь буюу 22129 га талбайг ойн сан эзэлнэ. Ойн сангийн талбайн 6677 га нь онгон бүсэд, 13319 га нь хамгаалалтын бүсэд, 2133 га нь хязгаарлалтын бүсэд хамаарна.

Ойн сангийн нийт талбайн 95,9 хувь /21227 га/ ойн талбай, 4,1 хувь /902 га/ ойн бус талбай эзэлдэг. Үүнээс ойн талбайн 86,5 хувь /18368 га/ ойгоор бүрхэгдсэн, 13,5 хувь /2859 га/ ойгоор бүрхэгдээгүй талбай байна. Богдхан уулын ойн нийт нөөц 28120 мян.шоо метр байна.    

БОАЖ-ын сайдын ‘’Олон улсын цөлжилтийн өдрийг тэмдэглэх тухай’’ 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 01/3068 тоот тушаалын дагуу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн нарийн бичгийн дарга нарын газраас 2017 онд “Бидний газар, бидний гэр, бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийн дагуу энэхүү өдрийг угтан БОАЖЯ болон түүний харъяа байгууллага,  БНСУ-ын Ойн ерөнхий газар, Монгол-Солонгосын Ногоон хэрэм төсөл, ШУА-ын Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар хамтран зохион байгуулсан “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” сэдэвт симпозиумд 2 мэргэжилтэн, 1 байгаль хамгаалагч нар оролцсон.

2017.06.17-ны бямба гаригт 11 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллага сурталчилах, мод тарьсан.

Ойт хээрийн, уулын ойн бүсэд хамааруулан Шинэс, Нарс, Хуш моддыг туршилтын журмаар 2017.10.21-ны өдөр Төрхурахын аманд шинэс 50 ширхэг, нарс 10, хуш 30 ширхэгийг мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамтран тарьлаа.

БОАЖЯ-ны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “2016 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” А/111 тоот тушаалын хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хүрээнд 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн сонгон, шалгаруулалт явуулах үнэлгээний комиссын хуралдан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөгдсөн бүсэд цэвэрлэгээний огтлолт 52 га буюу 3280 м/куб, цэвэрлэгээний ажлыг 26 га буюу 2600 м/куб мод бэлтгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн зөвлөмжийг үндэслэн “Тод ногоон” ХХК, “Нарангол тоосго” ХХК нарт ойн цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажлыг хийсэн. Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүс Нүхт, Хүрхрээ, Чулуутын амуудад ойн мэргэжлийн байгууллагаар цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажил явуулах талбайг тусгаарлах ажлыг мэргэжилтэн зохион байгуулж Тод ногоон” ХХК, “Нарангол тоосго” ХХК-тай гэрээ байгуулан, сургалт зохион байгуулж, ажлын хэрэгжилтийг хангуулан, мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг авах, олгох, мэдээ тайланг зохих журмын дагуу гаргуулж, хамгаалалтын захиргаа, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Ойн, ус хайгуул судалгааны төвд хүргүүлэхийг даалган ажиллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now